Дубайн захирагч Газын 50 мянган хүнийг өвлөөс хамгаалах майхан илгээх үүрэг өгчээ
Арабын Нэгдсэн Эмират Улсын Газад хэрэгжүүлж буй хамгийн том хүмүүнлэгийн ажиллагаа саяхан гурван жил хүрсэн.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дэд ерөнхийлөгч, Дубайн захирагч шейх Мохаммед бин Рашид Газын зурвасын 50 мянган хүнд орогнох байр болох майхан илгээх үүрэг өгснийг Нэшнл сонин мэдээлжээ.
Хүмүүнлэгийн ачааг түүний нэрэмжит дэлхийн санаачилгын сан илгээж, Эмиратын Газад хэрэгжүүлж буй тусламжийн ажиллагаатай хамтран хуваарилах юм.
«Арабын Нэгдсэн Эмират Улс ах дүү палестин ард түмэнд өгсөн амлалтдаа үнэнч, хүмүүнлэгийн тусламжаа тууштай үргэлжлүүлнэ» гэж Ерөнхийлөгчийн дипломат зөвлөх Анвар Гаргаш олон нийтийн сүлжээнд бичжээ.
2023 оны 11 дүгээр сарын 5-нд эхэлсэн тус ажиллагаагаар Эмират өнөөг хүртэл 136 мянга гаруй тонн тусламж хүргэсэн байна.
Энэ нь Газад хүрсэн олон улсын хүмүүнлэгийн тусламжийн 46 орчим хувийг эзэлж байгаа аж.



