Дэлхий

Ферганд 105 хүүхэд хордсон хэргийн шийтгэлийг шүүх өөрчилжээ

Цэцэрлэгүүдэд хоол нийлүүлдэг компанийн удирдлагууд эрх чөлөөг хязгаарлах бус, хорих ял эдлэх болов.

Газета.uzGazeta1 мин унших

Зураг: Газета.uz

Фергана мужийн эрүүгийн хэргийн шүүх 11 дүгээр сарын 7-нд улсын гурван цэцэрлэгийн 105 хүүхэд хордсон хэргийг хяналтын журмаар хянаж, шийтгэлийг өөрчилснийг Газета.уз сайт мэдээлжээ.

Фуркат дүүргийн шүүхийн 9 дүгээр сарын 21-ний шийтгэх тогтоолыг хоол нийлүүлэгч компанийн удирдагч Шавкат Турдалиев, технологич Расулжон Алимов нарт холбогдох хэсгээр хүчингүй болгосон байна.

Шинэ шийдвэрээр Турдалиевт 4 жил, Алимовт 3 жил 6 сар хорих ял оногдуулжээ.

Анхан шатны шүүх тэднийг хүүхдүүдийг хордуулж, төсвийн 1.1 тэрбум сумыг шамшигдуулсан хэрэгт буруутай гэж үзсэн ч өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, гэмшсэн, хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан эрх чөлөөг хязгаарлах ял оноож, шүүхийн танхимаас суллаж байв.

Тухайн үед Турдалиевт 3 жил 6 сар, Алимовт 3 жилийн эрх чөлөөг хязгаарлах ял оногдуулж байсан юм.

2 дугаар сарын 20-нд Ферганы гурван цэцэрлэгийн хүүхдүүд суулгалт, дотор муухайрах, бөөлжих, халуурах зэрэг хурц хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хэвтсэн.

Газета сайтын мөрдөн шалгалтаар цэцэрлэгүүдэд хоол нийлүүлдэг тус компанитай тендергүйгээр 100 тэрбум сумын гэрээ байгуулсан байжээ.

Авлигатай тэмцэх газар 2024 оны 7 дугаар сард л Фергана мужийн цэцэрлэгүүдийн хоол хангамжид зөрчил илрүүлж, засаг даргын тамгын газарт арилгах шаардлага хүргүүлсэн ч бодит арга хэмжээ аваагүй аж.

Бусад мэдээ