Эй Эм Ди компанийн хувьцаа тайлангийн дараа 7 хувиар өсөв
Өгөгдлийн төвийн борлуулалт бараг хоёр дахин нэмэгджээ.

Эй Эм Ди чип үйлдвэрлэгч гуравдугаар улиралд хүлээлтээс давсан үр дүн тайлагнаж, хувьцаа нь арилжааны дараа 7 хувиар өсжээ гэж Си Эн Би Си мэдээлэв.
Орлого 45 хувиар өссөн байна. Өгөгдлийн төв нийт орлогын 64 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны 47 хувиас их аж.
«Бид ирэх жилүүдэд орлогын маш хүчтэй өсөлт, ашигт ажиллагаагаа өргөжүүлэхэд итгэлтэй байна» гэж гүйцэтгэх захирал Лиза Су хэлжээ.
Компани дөрөвдүгээр улиралд 17 тэрбум ам.долларын орлого хүлээж байгаа нь шинжээчдийн 16.2 тэрбум ам.долларын таамгаас дээгүүр юм.
Компанийн серверийн процессорууд бие даан ажилладаг хиймэл оюуны агентуудад гол үүрэгтэй бөгөөд хувьцаа энэ онд 125 орчим хувь өссөн байна.
Харин компьютер, тоглоомын чипийн орлого 8 хувиар буурч, 3.7 тэрбум ам.доллар болжээ. Өрсөлдөгч Интел хувьцаа Баасан гарагт 29 хувиар унасан юм.



