Эдийн засаг

Фанни Мэй, Фредди Макийн хувьцаа завсрын сонгуулийн өмнө огцом өсчээ

Билл Акман төрийн хяналтаас гарвал хувьцаа 10 дахин өсөж болно гэж үзэж байна.

CNBC1 мин унших

Зураг: CNBC

АНУ-ын моргейжийн хоёр том байгууллага Фанни Мэй, Фредди Макийн хувьцаа 10 дугаар сарын 14-өөс Даваа гарагийн хаалт хүртэл 60 гаруй хувиар өсжээ гэж Си Эн Би Си мэдээлэв.

Завсрын сонгууль тэднийг төрийн удирдлагаас гаргах эргэлтийн цэг болж мэднэ гэж тэрбумтан хөрөнгө оруулагч Билл Акман үзэж байна.

Тэд банкнаас моргейж худалдан авч, үнэт цаас болгон багцалдаг юм. Санхүүгийн хямралын үед 2008 оны 9 дүгээр сард төрийн удирдлагад орж, 2010 онд Нью-Йоркийн биржээс хасагдсан байна.

«Төрийн удирдлагад байхад Ерөнхийлөгч юу ч хийж чадна» гэж Акман хэлжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн удирдлагыг дуусгахыг дэмжиж байгаа ч улс төр, эдийн засгийн маргаантай хэвээр аж. Сангийн яам ойролцоогоор 388 тэрбум ам.долларын эзэмшлээсээ гарах төлөвлөгөө гаргах шаардлагатай юм.

Сангийн сайд Скотт Бессент энэ асуудлыг ирэх жил эсвэл дараа жил нь шийдэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн байна.

Бусад мэдээ