Филиппиний шүүх парламентын дарга асан Мартин Ромуалдесийг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ
Ромуалдес батлан даалтад гаргах боломжгүй төрийн өмч завшсан хэрэгт буруутгагдаж байна.

Филиппиний авлигын эсрэг тусгай шүүхийн гуравдугаар танхим үерийн хамгаалалтын дуулиантай холбоотой хэргээр парламентын дарга асан Мартин Ромуалдесийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасныг Рапплер сайт мэдээлжээ.
Тогтоол хүлээн авснаас хойш 90 хоногийн турш түүнийг албан тушаалын үүргээ гүйцэтгэхийг хориглосон гэж танхимын гүйцэтгэх бичиг хэргийн ажилтан Деннис Пулма Мягмар гарагт мэдэгджээ.
Ромуалдес төрийн төслүүдээс олон тэрбум песогийн хахууль авсан гэж буруутгагдаж байна.
Омбудсманы газар 9 дүгээр сарын 7-нд түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх мөн өдөр баривчлах тушаал гаргасан. Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр-ийн үеэл Ромуалдес 9 дүгээр сарын 14-өөс хойш Кесон хотын шоронд хоригдож байна.
Төрийн өмч завших хэргийн тухай хуулийн 5 дугаар зүйлд энэ хэрэгт буруутгагдаж буй аливаа төрийн албан хаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхээр заасан байдаг. Ромуалдес одоо Лейте мужийн нэгдүгээр тойргоос сонгогдсон гишүүн юм.



