Филиппиний Summit Media компани PEP, SPIN сайтыг бүрэн эзэмшилдээ авлаа
Summit Media өмнө нь эдгээр сайтыг GMA сүлжээтэй хамтран нээж ажиллуулж байжээ.

Филиппиний дижитал хэвлэл мэдээллийн Summit Media компани зугаа цэнгэл, амьдралын хэв маягийн мэдээллийн PEP.ph сайт болон спортын SPIN.ph сайтыг бүрэн өмчлөх болсноо арваннэгдүгээр сарын 11-нд зарлав.
Rappler сайтын мэдээлснээр, PEP.ph сайтыг 2006 онд ерөнхий эрхлэгч Жо-Анн Маглипон үүсгэн байгуулсан бөгөөд 2007 онд Summit Media, GMA хоёр хамтран нээжээ. Тус сайт Филиппиний алдартнуудын амьдрал, шоу бизнесийн мэдээ, хов живийг сурвалжилсаар ирсэн.
SPIN.ph сайтыг 2012 онд Summit Media, GMA хоёр хамтран нээжээ. Тус сайт теннисээс авхуулаад электрон спорт, PBA, UAAP лиг хүртэл сурвалжилдаг. Тус сайтын ерөнхий эрхлэгч нь Эдуардо Катакутан бага юм.
“Эдгээр брэнд амархан давтагдашгүй зүйлийг бүтээсэн. Энэ нь нэр хүнд, үзэгчидтэй тогтоосон харилцаа, Филиппиний олон нийтийн соёлын гүн гүнзгий ойлголт юм” гэж Summit Media-гийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ховард Го хэвлэлийн мэдээнд дурджээ.
Үүний өмнөхөн Summit Media компани PlayTime Entertainment-тэй PT Summit нэртэй хамтарсан компани байгуулсан юм. Уг компани технологи ашиглан контент түгээх, үзэгчдийг татах, хувьсан өөрчлөгдөж буй хэвлэл мэдээллийн орчинд шинэ загвар бий болгох зорилготой.
Summit Media хоёр хэвлэлийг бүрэн өмчлөх болсон ч PEP.ph, SPIN.ph сайтууд редакцийн бие даасан байдал, сэтгүүл зүйн өөрсдийн стандартыг хадгалан ажиллана.
/file/attachments/orphans/Vince-Matlalacrossexamination1_643185.jpg)
/file/attachments/orphans/Tony-Timba4_140810.jpg)
/file/attachments/orphans/Lunga-GPmetros-Negotiations_377550.jpg)
