Эдийн засаг

Формула 1-ийн багуудын үнэлгээ сүүлийн нэг жилд дунджаар 33 хувиар өсч, Ferrari тэргүүлж байна

Формула 1-ийн багуудын үнэлгээний өсөлт АНУ-ын томоохон спортын лигүүдийнхээс давсан гэж Sportico тооцоолжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Формула 1 уралдааны багуудын үнэлгээ сүүлийн нэг жилд дунджаар 33 хувиар өссөнийг Америкийн Sportico хэвлэл тооцоолжээ.

Энэ нь Америк хөлбөмбөгийн үндэсний лиг (30 хувь), Сагсан бөмбөгийн үндэсний холбоо (28 хувь), Хоккейн үндэсний лиг (16 хувь), Бейсболын дээд лигийнхээс (12 хувь) давсан үзүүлэлт юм. Олон улсын хөлбөмбөгийн клубуудын үнэлгээ дунджаар 11 хувиар өсчээ.

Формула 1-ийн нэг багийн дундаж үнэлгээ 4.55 тэрбум ам.доллар байна. Энэ үзүүлэлтээр Формула 1 зөвхөн Америк хөлбөмбөгийн лиг (9.34 тэрбум), сагсан бөмбөгийн холбооноос (6.64 тэрбум ам.доллар) хоцорч байна.

Ferrari-ийн үнэлгээ өнгөрсөн улирлынхаас 28 хувиар өсөж, 8.2 тэрбум ам.долларт хүрснээр жагсаалтыг тэргүүлжээ. Энэ улиралд тус багийн нисгэгчид нисгэгчдийн дүнгээр дөрөв, тавдугаар байрт явж байгаа ч үнэлгээгээр Ferrari-тай өрсөлдөх баг алга.

Ferrari Формула 1-ийн түүхэнд бүтээгчдийн цомыг 16 удаа хүртсэн ч хамгийн сүүлд 2008 онд түрүүлж байжээ.

Хоёрдугаарт 7.75 тэрбум ам.долларын үнэлгээтэй Mercedes орсон бөгөөд үнэлгээ нь 32 хувиар өссөн байна. Тус багийн нисгэгчид дүнгийн хүснэгтэд нэг, гуравдугаар байрт явж байна.

Эхний тавд мөн 6.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй McLaren (33 хувийн өсөлт), 5.6 тэрбумын Red Bull (30 хувь) багтжээ. Тавдугаарт 4.15 тэрбумын үнэлгээтэй Aston Martin орж, үнэлгээ нь 38 хувиар өссөн байна.

Формула 1-д шинээр нэгдсэн Cadillac баг 2.7 тэрбум ам.долларын үнэлгээгээр 11 багийн жагсаалтын хамгийн сүүлд жагсчээ.

Бусад мэдээ