Францын жагсаалд 1.6 сая хүн оролцсон гэж зохион байгуулагчид мэдэгджээ
Үйлдвэрчний эвлэлүүд болон засгийн газрын тооцоо бараг гурав дахин зөрж байна.
Францад 11 дүгээр сарын 5-нд амьжиргааны өртгийн өсөлтийн эсрэг ажил хаялтад ойролцоогоор 1.6 сая хүн оролцсон гэж зохион байгуулагч Хөдөлмөрийн ерөнхий холбоо мэдэгдсэн тухай Медуза сайт мэдээлэв.
Холбооны мэдээгээр Парист 350 мянган хүн жагсчээ. Дотоод хэргийн яамны тооцоогоор 17 цагийн байдлаар улсын хэмжээнд 180 орчим цуглаанд ойролцоогоор 600 мянган хүн оролцсон байна.
БиЭфЭм телевиз үүнийг энэ намрын хамгийн том жагсаал гэж тэмдэглэжээ.
Яам Ренн, Тулуза, Бордо, Страсбург, Парист хүчирхийлэл, эвдрэл гарсан гэж мэдээлсэн ч ихэнх жагсаал тайван болсон аж. Эмх журмыг 70 мянган цагдаа хамгаалжээ.
Франц 9 дүгээр сарын сүүлээс эхлэн томоохон эсэргүүцлийн давалгаатай нүүр тулж байна. 10 дугаар сарын 17-18-нд болсон жагсаал эмх замбараагүй байдал, цагдаатай мөргөлдөөнд хүрсэн юм.



