Нийгэм

Гинцбург: Оросын хорт хавдрын вакцин хийлгэсэн анхны өвчтөний үсэрхийлэл арилжээ

Вакциныг өвчтөн бүрийн генетикийн мэдээлэлд үндэслэн тусгайлан бүтээдэг гэж эрдэмтэн тайлбарлажээ.

ВедомостиМаксим Цуланов1 мин унших

Зураг: Ведомости

Оросын хорт хавдрын эсрэг вакцин үр дүнгээ өгч, анхны өвчтөний үсэрхийлэл нь арилсныг Гамалейн нэрэмжит төвийн шинжлэх ухааны удирдагч, ОХУ-ын ШУА-ийн академич Александр Гинцбург “Газета.ру” сайтад өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

“Одоо түүнийг [өвчтөнийг] сар бүр хянаж байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Радиологийн үндэсний эрдэм шинжилгээний эмнэлгийн төвийн дарга, академич Андрей Каприн түүнд миллиметрийн аравны нэг хүртэлх маш өндөр нарийвчлалтай компьютер томографи хийдэг. Юуны түрүүнд тунгалагийн булчирхайг харж, өвчтөнийг толгойноос хөл хүртэл бүхэлд нь шинжилдэг. Ам алдахгүйсэн, дөрвөн сар өнгөрчих шиг боллоо, бүх зүйл нь хэвийн байна” гэж тэрбээр хэлэв.

Өвчтөнийг гурван жилийн турш хянана.

Онковакцин дархлааны системийг тохируулснаар дархлаа өөрөө хорт хавдар, үсэрхийллийг устгадаг гэж Гинцбург тайлбарлажээ. Ижил хавдар байдаггүй тул өвчтөн бүрт генетикийн мэдээлэлд нь үндэслэн тусгай бэлдмэл бүтээдэг гэж тэрбээр тодруулжээ.

Хорт хавдартай Оросын анхны өвчтөнүүд эрүүл мэндийн албан журмын даатгалын хүрээнд вакцин болон CAR-T эсийн эмчилгээг үнэ төлбөргүй авч эхэлснийг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко аравдугаар сарын 1-нд мэдэгдсэн юм.

Дундаж наслалт уртсахын хэрээр ойрын 25 жилд хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ гэж Мурашко есдүгээр сарын 15-нд мэдэгдсэн байна.

Бусад мэдээ