Дэлхий

Гизагийн пирамидуудын дэргэд орчин үеийн урлагийн үзэсгэлэн зургаа дахь удаагаа нээгджээ

Эртний дурсгалуудыг зөвхөн ар дэвсгэр бус, бүтээлүүдийн үзэл санааны тулгуур болгосон үзэсгэлэнг энэ жил голчлон эмэгтэй уран бүтээлчид удирдаж байна.

Africanews1 мин унших

Зураг: Africanews

Египетийн Гизагийн пирамидуудын дэргэд Арт д’Эжипт байгууллагын зохион байгуулдаг Форевер Из Нау үзэсгэлэн зургаа дахь удаагаа нээгдсэнийг Африканьюз телевиз мэдээлжээ.

Египетийн байгаль, эртний дурсгалууд бүтээлүүдийн үзэл санааны тулгуур болж, өнгөрсөн ба одоо цагийн хооронд яриа өрнүүлж байна.

Франц-Америк гаралтай мультимедиа зураач Рафаэль Ширли цөлийн гүн рүү үргэлжилсэн төмөр, далдуу модны зэгсээр сүлжсэн нуман хаалгуудаас бүрдсэн Пассаж хэмээх цуврал бүтээлээ дэлгэжээ.

«Энэ бол нэг ёсондоо хаалга бөгөөд хүмүүс түүгээр дамжин алхаж, пирамидуудыг болон өөрсдийн байгаа орон зайг мэдэрч болно» гэж Ширли хэлсэн байна.

Бараг сар үргэлжлэх үзэсгэлэнгийн бүтээлүүд 4500 жилийн дараа ч пирамидууд орчин үеийн урлагт эх сурвалж хэвээр байгааг харуулна.

Франц зураач Жоффруа Питоны Хортус Пиктус бүтээл ч Гизад тавигдсан. Тэрбээр цөлийн уур амьсгал болон өнгөний хүчтэй эрч хүчийн хооронд эрс ялгаа гаргаж, пирамидыг уран зурагтаа хүрээлэн оруулахыг зорьсон гэдгээ ярьжээ.

Энэ удаагийн үзэсгэлэн орон зайн дэг журам, соёлын ой санамжийн сэдвийг хөндөж, бүтээгчээсээ удаан оршин тогтнох зүйлийг бүтээх нь юу гэсэн үг вэ гэсэн асуултыг тавьж байна.

Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 28 хүртэл үргэлжилнэ.

Бусад мэдээ