Гренландыг Европ АНУ-д хамгийн том бэлэг болгон өгсөн гэж Трамп хэлэв
Цэргийн хэлэлцээрийн тухай ярьж байгааг утсан ярианд оролцсон нэгэн тодотгожээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мягмар гарагт Фокс Ньюс телевизэд утсаар ярихдаа Гренландыг АНУ-д өгсөн хамгийн том бэлэг гэж нэрлэжээ. Энэ тухай Политико сайт мэдээлэв.
«Бид дөнгөж сая Гренландтай боллоо, та үүнийг мэдэж байгаа биз дээ?» гэж тэрбээр асуусан байна. Ярианд оролцсон өөр нэг хүн Трамп цэргийн хэлэлцээрийн тухай хэлж байгааг тодотгосон юм.
Трамп 9 дүгээр сар хүртэл эрдэс баялаг ихтэй, Данийн Вант Улсын бүрэлдэхүүн дэх өөрөө удирддаг арлыг үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар АНУ-ын мэдэлд авахыг шаардаж байв.
Цэргийн хүч хэрэглэх боломжийг үгүйсгээгүй, холбоотнуудын эсрэг тариф ашигласан нь НАТО-г задрах ирмэгт хүргэжээ.
9 дүгээр сард Трамп Гренланд, Данийн Ерөнхий сайд нартай батлан хамгаалах хэлэлцээрт гарын үсэг зурж, маргааныг зогсоосон юм. Хэлэлцээрээр АНУ-ын цэргийн оролцоо өргөжиж, Данийн бүрэн эрхт байдал, Гренландчуудын өөрөө шийдэх эрхийг хүлээн зөвшөөрдөг аж.



