Иракийн Курдистан дахь Хор Мор хийн ордод нисгэгчгүй онгоцоор халдсаны улмаас олборлолтыг зогсоожээ
Курдистаны таван хотын цахилгаан станцад хий нийлүүлэхээ зогсоосон байна.

Иракийн Курдистаны Сулеймания мужийн Хор Мор хийн ордод нисгэгчгүй онгоцоор халдсаны улмаас дэлбэрэлт болж, олборлолтыг яаралтай зогсоосныг орон нутгийн аюулгүй байдлын албанд тулгуурлан Интерфакс агентлаг мэдээлжээ.
Хохирол, амь эрсдэгсдийн талаар мэдээлээгүй байна.
Хор Мор бол Курдистаны цахилгаан станцуудыг тэжээдэг гол хийн эх үүсвэрийн нэг бөгөөд өмнө нь ч халдлагад өртөж, олборлолт түр зогсож, станцуудын нийлүүлэлт буурч байсан.
Курдистаны бүсийн засгийн газрын Цахилгаан эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгч Омид Ахмед халдлагын улмаас цахилгаан үйлдвэрлэл бараг 2.8 гигаваттаар буурна гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Эрбил, Сулеймания, Базиан, Чамчамал, Дахук дахь цахилгаан станцуудад хий нийлүүлэхээ больсон.
Бүрэн тасалдалд хүргэхгүйн тулд яам Докан, Дарбандихан далангийн усан цахилгаан станцууд болон өөр түлшээр ажиллах станцуудыг ашиглан эмнэлэг, ус цэвэршүүлэх байгууламж зэрэг стратегийн байгууламжуудыг цахилгаанаар хангахаар ажиллаж байна.


