Жүжигчин Павел Прилучный дэрний уут дээр зургийг нь хэвлэсэн худалдаачаас 2.8 сая рубль нэхэмжилжээ
Дэрний уутны борлуулалт 1.4 сая рублиас давсан гэж хэргийн материалд дурджээ.

Оросын жүжигчин Павел Прилучный өөрийн зурагтай дэрний уутыг онлайн худалдааны платформоор зарсан Курскийн нэгэн эмэгтэй бизнес эрхлэгчээс 2.8 сая гаруй рублийн сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр нэхэмжилжээ. Энэ тухай Ведомости сонин ТАСС агентлагийг иш татан мэдээлэв.
Хэн нэгний дүрс, брэндийг арилжааны зорилгоор ашиглахыг хуулиар хориглодог тул хариуцагчаар хуурамч бүтээгдэхүүнээ эргэлтээс татан авахуулж, 2 820 230 рублийн нөхөн төлбөр, сэтгэл санааны хохирол, улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг төлүүлэхийг жүжигчин хүссэн байна.
Хэргийн материалд дурдсанаар, эмэгтэй жүжигчний гэрэл зурагтай дакимакура дэрний уут зарж байсан ч жүжигчин зургаа ашиглахыг зөвшөөрөөгүй бөгөөд өөрийн нэрийн барааны тэмдгийг ашиглах лицензийн гэрээ байгуулаагүй аж.
Хариуцагчийн төлөөлөгч жүжигчин хангалттай нотлох баримт гаргаагүй гэж үзэж, шаардлагыг нь эсэргүүцжээ. Нэхэмжлэлийг 11 дүгээр сарын 5-нд Курскт хэлэлцэх юм.
Өмнө нь 9 дүгээр сарын 3-нд Курскийн Ленинский дүүргийн шүүх жүжигчний зурагтай футболкийг зөвшөөрөлгүйгээр онлайнаар зарсан бизнес эрхлэгчийн эсрэг Прилучныйн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч байсан юм.



