Канад Оросын 38 байгууллага, 24 иргэнд шинээр хориг арга хэмжээ авчээ
Хориг Оросын батлан хамгаалахын үйлдвэрлэл, кибер үйл ажиллагаа болон криптовалютын биржүүдийг онилжээ.

Канад Орост тавих хоригоо өргөтгөж, жагсаалтад 38 байгууллага, 24 хувь хүнийг нэмснийг тус улсын Гадаад хэргийн сайд Анита Ананд Парист болсон Их долоогийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр мэдэгдсэн гэж Ведомости сонин мэдээлжээ.
«Бид Украиныг тууштай дэмжсээр байгаа бөгөөд Орост үзүүлэх шахалтаа үргэлжлүүлнэ» гэж Ананд хэлсэн байна.
Хориг Оросын батлан хамгаалахын үйлдвэрлэлийн, тэр дундаа баллистик пуужингийн технологи хөгжүүлэхтэй холбоотой аж ахуйн нэгжүүд болон кибер үйл ажиллагаанд оролцогчдыг онилжээ. Криптовалютын бирж зэрэг санхүүгийн байгууллагууд ч хоригт өртсөн байна.
Канад 9 дүгээр сарын 11-нд Оросын залуучуудын агентлагийн дарга, Онцгой байдлын сайд зэрэг найман хүнийг хоригийн жагсаалтад оруулж байжээ.
Үүнээс өмнө 6 дугаар сарын 16-нд Канад долоон хувь хүн, 34 хуулийн этгээдийг жагсаалтад нэмсэн бөгөөд Москвагийн бирж болон хэд хэдэн банк, даатгалын компани хоригт өртсөн юм.


