Дэлхий

Хилтон, ИнтерКонтиненталь Узбекистанд зочид буудлын сүлжээгээ өргөжүүлж байна

Бухара хотод анхны зочид буудлууд нээгдэх юм.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Олон улсын Хилтон, ИнтерКонтиненталь зочид буудлын группүүд Узбекистаны Бухара хотод анхны зочид буудлаа нээхээр төлөвлөж байна гэж Интерфакс агентлаг мэдээлэв.

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев ажлын айлчлалын үеэр баригдаж буй зочид буудал, конгрессын танхимтай танилцжээ. Нийт хөрөнгө оруулалт 136.6 сая ам.доллар юм.

Хилтон Гарден Инн зочид буудал 212 өрөөтэй бөгөөд 37 сая ам.долларын хөрөнгө оруулалттай аж. Долоон давхар барилгын үндсэн бүтэц бэлэн болжээ.

Мөн 212 өрөөтэй, 39.6 сая ам.долларын өртөгтэй зочид буудал Холидэй Инн брэндээр ажиллах юм.

14.5 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай конгрессын танхимд 60 сая ам.доллар зарцуулна.

Хилтон Узбекистанд одоо 10 зочид буудалтай, ИнтерКонтиненталь Ташкентад нэг зочид буудалтай юм.

Бусад мэдээ