Эдийн засаг

Хөгжиж буй орнуудын гадаад өр 2025 онд 9.4 их наяд долларт хүрч дээд амжилт тогтоожээ

Дэлхийн банкны мэдээгээр хамгийн эмзэг орнуудын өр хамгийн хурдан өсч байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Хөгжиж буй орнуудын гадаад өр 2025 онд 5.5 хувиар өсч, түүхэн дээд түвшин болох 9.4 их наяд долларт хүрсэн гэж Интерфакс агентлаг Дэлхийн банкны тайланг иш татан мэдээлэв.

Энэ нь 2021 оноос хойшхи хамгийн их өсөлт юм. Төрийн байгууллагуудын бондын гаргалт бараг 35 хувиар нэмэгдэж, сүүлийн таван жилийн дээд хэмжээнд буюу 251 тэрбум долларт хүрчээ.

Хөнгөлөлттэй зээлд хамрагддаг хамгийн эмзэг орнуудын өр 8.1 хувиар өсч, 1.3 их наяд доллар болсон байна.

«Эдгээр орон улам их зээлж, улам өндөр хүү төлж, урт хугацааны хөгжилд улам бага хөрөнгө үлдээж байна» гэж Дэлхийн банкны ерөнхий статистикч Хайшань Фу хэлжээ.

Бага, дунд орлоготой орнууд 2025 онд үндсэн өр, хүүгийн төлбөрт 1.4 их наяд доллар төлсөн нь өмнөх оноос 1.9 хувиар их юм. Хөгжиж буй орнууд 2022-2025 онд шинэ санхүүжилтээс 436 тэрбум доллараар илүү төлжээ.

Бусад мэдээ