Дэлхий

Хоккейн холбоод Оростой тоглохоос татгалзаж, Герман аваргаа зохион байгуулах эсэхээ эргэцүүлэв

Спортын арбитрын шүүх Оросын хоригийг цуцалсан нь Европт эсэргүүцэл дагуулжээ.

Euronews1 мин унших

Зураг: Euronews

Герман 2027 оны хоккейн дэлхийн аваргыг зохион байгуулахаас татгалзах эсэхээ авч үзэж байна гэж Евроньюс телевиз мэдээлэв.

«Бид Оросын шигшээ багууд олон улсын тэмцээнд эргэн орохыг эсэргүүцсэн хэвээр байна» гэж Германы хоккейн холбооны дарга Франк Лутц хэлсэн байна.

Спортын арбитрын шүүх 10 дугаар сарын 30-нд Оросын шигшээ багуудад тавьсан дөрвөн жилийн хоригийг цуцалсан юм. Олон улсын холбоо шийдвэртэй санал нийлэхгүй ч биелүүлэхээ мэдэгджээ.

Финланд, Норвеги, Чех, Латви, Дани, Швед 2027 онд Оростой тоглохгүйгээ зарлаж, Австри нэгдэх эсэхээ бодож байна.

Финляндын Гадаад хэргийн сайд Элина Валтонен оросын тамирчдыг Шенгений бүсэд оруулахгүй байхыг ЕХ-ны хамт олондоо санал болгоно гэж хэлжээ. Чехийн Дотоод хэргийн сайд Любомир Метнар шүүхийн шийдвэр Чехийг виз олгоход үүрэг болгохгүй гэж мэдэгдсэн аж.

Ивээн тэтгэгч хоёр компани Орос оролцвол гарах бодолтой байна. Европын Комисс спорт суртал ухуулгын хэрэгсэл болох ёсгүй гэж үзжээ.

«Оросын хоккейг буцаан оруулснаар шүүх мөсийг Украины цусаар будаж байна» гэж Украины Гадаад хэргийн сайд Андрий Сибига хэлсэн юм.

Шүүхийн шийдвэр энэ долоо хоногт Данид эхлэх эмэгтэйчүүдийн дэлхийн аваргад хамаарахгүй тул тэмцээн Оросгүй явагдана.

Бусад мэдээ