Хусигуудыг дэмжсэн гэсэн Европын Холбооны буруутгалыг Иран няцаажээ
Тегеран Йеменд цэргийн мэргэжилтнүүд байгаа гэсэн мэдээллийг худал гэж нэрлэжээ.

Йемений Хусигууд, Саудын Арабын мөргөлдөөнд Тегеран оролцсон гэх Европын Холбооны мэдэгдлийг Иран үндэслэлгүй гэж нэрлэсэн тухай Интерфакс агентлаг Эл Жазира телевизийг иш татан мэдээлэв.
Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багаи Йеменд Ираны цэргийн мэргэжилтнүүд байгаа гэсэн мэдээллийг эрс няцаажээ. Халдлага, далай болон агаарын бүслэлт зогсож, яриа хэлэлцээ эхэлбэл энх тайван тогтоно гэж тэрбээр хэлсэн байна.
Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас 11 дүгээр сарын 2-нд Хусигуудын цэргийн ажиллагаа, Саудын Арабад хийсэн халдлагыг эрс буруушаасан юм.
«Бид Иран зэрэг бүх талыг Хусигуудад цэргийн дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалж байна» гэж холбооны мэдэгдэлд дурджээ.
Йемений мөргөлдөөнийг цэргийн аргаар шийдэх боломжгүй гэж Европын Холбоо үзэж, НҮБ-ын энхийн хүчин чармайлтыг дэмжиж байгаа юм.



