Хятадын анхны бүрэн хиймэл оюуны кино амжилтгүй болжээ
Киног үзэгчид мэдрэмжгүй гэж шүүмжилжээ.

Хятадын хиймэл оюунаар бүрэн бүтээсэн анхны уран сайхны кино үзэгчдийн дэмжлэг авч чадсангүй гэж Эр Эф Ай радио Францын Монд сониныг иш татан мэдээлэв.
10 дугаар сарын 27-нд буюу гарснаас хойш зургаа дахь өдөр суудлын дүүргэлт ердөө 0.3 хувь байжээ.
«Энэ кинонд мэдрэмж огт алга» гэж Бээжингийн кино академийн хоёр оюутан хэлсэн байна.
Хонконгийн жүжигчин Тони Люн 6 дугаар сарын 13-нд Шанхайн кино наадмын хэвлэлийн бага хурал дээр хиймэл оюуны кино сэтгэлгүй тул урлаг биш гэж хэлж байжээ.
Гэхдээ бүтэлгүйтэл зөвхөн хиймэл оюунаас шалтгаалахгүй аж. 2026 оны эхний хагаст Хятадын кино театрын нэг үзүүлбэрт дунджаар 5.8 хүн ирсэн нь 36 хувиар бага байна. Нэг үзүүлбэрийн дундаж орлого 238.7 юань болж, 2014 оноос хойших хамгийн бага түвшинд хүрсэн юм.
Харин гар утасны богино цуврал хурдацтай хөгжиж байгаа аж. Байтданс компани 2 дугаар сард видео бүтээх загвар гаргасны дараа 8 сарын дотор 30 мянга орчим жүжигчин ажилгүй болжээ.

