Ухаалаг нүдний шилний үйлдвэрлэгчид чиг үүргээ хасаж, хэрэглэгчийн туршлагад анхаарч байна
Дэлхийн нийлүүлэлт 2026 онд 16 сая хүрэх төлөвтэй.
Хиймэл оюуны нүдний шилний тэргүүлэх үйлдвэрлэгчид чиг үүргээ нэмэхийн оронд илүүдлийг хасаж, хөнгөн загварт анхаарч эхэлжээ гэж Чайна Ньюс сайт мэдээлэв.
Хятадын Жими Технолоджи компани камергүй шинэ загвараа Шэньжэнь хотод танилцуулсан байна. Камергүй шийдвэр бүтээгдэхүүний чиглэлээс үүдсэн бөгөөд зай нь 16 цаг орчим барина гэж компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Шао Цзыцзянь хэлжээ.
«Энэ бол бүтээгдэхүүн хэрэглэгчийн бодит хэрэгцээнд буцаж ирэх зайлшгүй сонголт» гэж банкны судлаач У Цзэвэй хэлсэн аж.
Рэйнео компани 8 дугаар сард 34 грамм жинтэй камергүй загвар гаргасан юм.
Цаашид зүүхэд тав тухтай байдал, бодит үнэ цэнэ өрсөлдөөний гол хүчин болно гэж Хонконгийн Хятадын их сургуулийн зочин профессор Жэн Лэй хэлжээ.
Судалгааны байгууллагын мэдээллээр, 2025 онд дэлхийд 8.46 сая орчим шил нийлүүлж, 2026 онд 16 сая хүрэх төлөвтэй аж.


