Киев болон Киев мужид цахилгааныг яаралтай тасалж эхэлжээ
Одесс мужид сэргээн засварлах ажил үргэлжилж байна.

Киев болон Киев мужид цахилгааны яаралтай тасалдал эхэлснийг Украины Ди Ти И Кей эрчим хүчний компани мэдэгдсэн гэж Ведомости мэдээлжээ.
Тасалдлыг Укрэнерго компанийн хүсэлтээр хэрэгжүүлсэн байна. Эрчим хүчнийхэн Одесс мужид мөн засварын ажил эхлүүлжээ.
Аравдугаар сарын 9-нд ч Украины зарим бүс нутагт яаралтай тасалдал хийж байсан юм.
Дайн хоёр талын эрчим хүчний байгууламжид нөлөөлсөөр байна. Нижний Новгород мужид арваннэгдүгээр сарын 1-нд дрон довтолгоог няцааж, 100 гаруй дрон сөнөөсний дараа цахилгааныг сэргээжээ. Оросын хяналтад буй Луганскт аравдугаар сарын 29-нд 150 000 гаруй хэрэглэгч цахилгаангүй болсон байна.

