Киевийн төлөө тулалдахыг хүсэхгүй хүмүүс бууж өгч болно гэж Песков мэдэгдэв
Украины цэргийн бүрэлдэхүүний асуудал улам хүндэрнэ гэж Кремль үзэж байна.

Киевийн талд тулалдахыг хүсэхгүй украинчууд Оросын цэрэгт бууж өгч болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Энэ тухай Ведомости сонин мэдээлэв.
Тэрбээр Киевийн ойролцоо дайчлагдсан хүмүүсийг хүчээр саатуулсан гэх мэдээллийн талаар ийнхүү тайлбар хийсэн байна.
«Киевийн дэглэмийн төлөө тулалдахыг хүсэхгүй хүмүүс манай цэрэгт бууж өгч болно» гэж Песков хэлжээ.
Украины эрх баригчид цэргийн бүрэлдэхүүн нөхөхөд ноцтой хүндрэлтэй байгаа, дайчлах хүн дутаж, оргосон болон хүнд шархадсан цэргүүд олон байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 1 дүгээр сарын 30-нд албадан дайчилгааны асуудлыг хүлээн зөвшөөрсөн юм.
Украины Батлан хамгаалахын сайд Михаил Федоров өмнө нь цэрэг татлагын төвүүдээс 2 сая орчим хүн эрэн сурвалжлагдаж, 200,000 хүн цэргээс оргосон хэргээр хайгдаж байгаа гэж мэдээлж байв.
Дээд Радын хүний эрхийн төлөөлөгч Дмитрий Лубинец 2 дугаар сард цэргийн комиссариатын ажилтнуудад холбогдох гомдол 2025 онд 85 хувиар өсөж 6127-д хүрсэн гэж мэдэгдсэн юм.


