Кореан Эйр АНУ руу нисэх зорчигчдоос Эболагийн мэдүүлэг шаардах болжээ
Сүүлийн 21 хоногт Ардчилсан Конгод байсан хүмүүсийг онгоцонд суулгахгүй.

Кореан Эйр компани АНУ руу нисэх бүх зорчигчоос сүүлийн 21 хоногт Ардчилсан Конгод очоогүй гэсэн мэдүүлэг шаардах болсон гэж Кориа Таймс сонин мэдээлжээ.
Энэ шаардлага АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирамжийн дагуу лхагва гаригийн үдээс хойш 1:59 цагаас хэрэгжих юм. АНУ-ын иргэд, оршин суугчид, багийн гишүүд, дамжин өнгөрөх зорчигчид бүгд хамрагдана.
Ардчилсан Конгогийн нисэх буудалд зөвхөн онгоц сольсон хүмүүс ч энэ хязгаарлалтад орох аж.
Нярай, хүүхэд оролцуулан хүн бүр нэг мэдүүлэг өгөх бөгөөд цаасан эсвэл цахим хэлбэрээр бөглөх боломжтой.
Шаардлага арванхоёрдугаар сарын 19 хүртэл хүчинтэй байх төлөвтэй байгаа юм.



