Дэлхий

Кремлийг дэмжигч идэвхтэн сургуульд пицца хориглохыг уриалав

Виталий Бородин пиццаг барууны зөөлөн хүч гэж нэрлэжээ.

The Moscow Times1 мин унших

Зураг: The Moscow Times

Кремльтэй нягт холбоотой Холбооны аюулгүй байдал, авлигын эсрэг сангийн дарга Виталий Бородин Оросын сургууль, их сургуулиудын хоолны цэснээс пиццаг хасахыг уриалжээ гэж Москоу Таймс сонин мэдээлэв.

«Мянган жил манай эмээ нар уламжлалт бялуу жигнэж ирсэн бол одоо бидэнд кетчуп түрхсэн Италийн хавтгай талх зарж байна» гэж Бородин Телеграмд бичсэн байна.

Итали найрсаг бус орнуудын жагсаалтад байгаа бөгөөд Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлдэг гэж тэрбээр сануулжээ.

Бородин мөн дэлгүүрийн хаяг, зар сурталчилгаанд орчуулаагүй гадаад үг хориглохыг эрх баригчдаас уриалсан байна.

Тэрбээр хараат бус хэвлэл, алдартнууд, либерал идэвхтнүүд, бүр Санта Клаусын эсрэг хууль хяналтын байгууллагад гомдол гаргадгаараа нэр гарсан юм.

Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны 11 дүгээр сард Оросын уламжлалт оюун санааны үнэт зүйлсийг хамгаалах төрийн үүргийг тодорхойлсон зарлигт гарын үсэг зурсан билээ.

Бусад мэдээ