Льюис Хэмилтон Египетийн Рафах боомт, Газын хүмүүнлэгийн тусламжийн агуулахуудаар зочилжээ
Айлчлал Формула 1-ийн 400 дахь уралдаандаа оролцсоных нь дараахан болжээ.

Формула 1-ийн долоон удаагийн дэлхийн аварга Льюис Хэмилтон Газын зурвастай хиллэдэг Египетийн Рафах боомтод очиж, хүмүүнлэгийн тусламж илгээдэг байгууллагуудтай уулзсаныг Гардиан сонин мэдээлжээ.
Хэмилтон бүс нутгийн мөргөлдөөн, хүмүүнлэгийн хямралын талаар байр сууриа илэрхийлж, олон нийтийн сүлжээнд Газад агаарын цохилтод амь үрэгдсэн хүүхдүүдийн талаар нийтэлж, гал зогсоохыг уриалж байсан юм.
Тэрээр боомтод зочилсныхоо дараа Газад тусламж нэвтрүүлэхэд тусалдаг Египетийн Улаан хавирган сарын нийгэмлэгийн агуулахуудаар зочилжээ. Хойд Синай мужийн захирагч Халед Мегавер айлчлал нь Хэмилтонд Египетийн хүчин чармайлттай танилцуулах зорилготой гэж хэлсэн байна.
Өнгөрсөн жил байгуулсан гал зогсоох хэлэлцээрээр Газад томоохон тулалдаан зогссон ч өдөрт 600 ачааны машин нэвтрүүлэх тохирсон хамгийн бага хэмжээнээс тусламж эрс доогуур хэвээр байна.
НҮБ-ын бие даасан шинжээчдийн комиссын мэдээгээр Израилийн хүчин зурвасын 53 хувиас 60-аас доошгүй хувьд хяналтаа тэлж, урагшилж буй фронтын дагуу 196-аас доошгүй палестин хүн, түүний дотор 18 эмэгтэй, 32 хөвгүүн, 11 охин амь үрэгджээ.
Хэмилтон Ням гарагт Сан Паулугийн Гран прид 400 дахь уралдаандаа гарааны шугамд зогссон нь Фернандо Алонсогийн дараах хоёр дахь тамирчин болсон юм.



