Мерц Европын Холбоонд чухал түүхий эдийн нэгдсэн нөөц бүрдүүлэхийг санал болгожээ
Гуравдагч орнуудаас хамаарлаа бууруулах зорилгоор нөөцийг Брюссельд, Европын түвшинд бий болгох ёстой гэж Германы канцлер үзэж байна.

Германы канцлер Фридрих Мерц Европын Холбооны орнууд чухал ашигт малтмалын нэгдсэн нөөц бүрдүүлэх шаардлагатай гэж хэлсэн гэж Интерфакс агентлаг барууны хэвлэл мэдээллийг иш татан мэдээлэв.
«Би нийт Европын түвшинд Брюссельд нөөц бий болгохыг санал болгож байна» гэж Мерц хэлжээ.
Нөөцгүй бол орнууд батерей, цахилгаан мотор, орчин үеийн хагас дамжуулагч үйлдвэрлэж чадахгүй гэж тэрбээр тайлбарласан байна.
Хэвлэл мэдээллийн мэдээгээр Европын Холбоо лити, кобальт, никель зэрэг түүхий эдийн хангамжаар Хятадаас ихээхэн хамааралтай байдаг аж.
Европын Комисс 10 дугаар сард стратегийн түүхий эдийн хүчин чадлаа нэмэгдүүлэх 46 төслийн жагсаалтыг баталсан юм.



