Мета хиймэл оюуны зардлаа нэмж, 25 тэрбум ам.доллар хүртэл бонд гаргахаар болов
Бондын гуравны хоёрыг ам.доллар, гуравны нэгийг евроор гаргах төлөвтэй байна.

Мета компани хиймэл оюуны дэд бүтцийн зардлаа нэмэгдүүлэхийн хэрээр Мягмар гарагт 20 тэрбум ам.доллараас 25 тэрбум ам.доллар хүртэл бонд гаргахаар зорьж байна гэж Си Эн Би Си мэдээлэв.
Эх сурвалжуудын хэлснээр, эцсийн үнэ Мягмар гарагийн үдээс хойш тогтох юм. Мета тайлбар өгөхөөс татгалзжээ.
Эс Энд Пи Глобал Рейтингс хэдхэн хоногийн өмнө компанийн төлөвийг тогтвортойгоос сөрөг болгон өөрчилж, хөрөнгө оруулалтын өндөр зардал, сөрөг чөлөөт мөнгөн урсгалыг шалтгаан болгосон байна.
Компани бүтэн жилийн хөрөнгийн зардал 135 тэрбум ам.доллараас 145 тэрбум ам.доллар болно гэж өнгөрсөн сард мэдэгджээ. Сүүлийн улиралд 2.12 тэрбум ам.долларын сөрөг чөлөөт мөнгөн урсгал гарсан аж.
Мета 4 дүгээр сард 25 тэрбум ам.долларын бонд гаргасан бөгөөд өнгөрсөн долоо хоногт хиймэл оюуны санаачилгад 95 тэрбум ам.доллар босгохоо мэдэгдсэн юм. Үүний 35 тэрбум ам.долларыг хувьцааны нээлттэй саналаар, 60 тэрбум ам.долларыг зах зээлийн хөтөлбөрөөр босгоно.
Өмнөх 14 арилжааны өдрийн 12-т нь унасан хувьцаа Мягмар гарагт 2.7 хувиар өссөн байна.



