Дэлхий

Москвагийн шүүх Гүүглийн Оросын салбарын дампуурлын хэрэгт толгой компаниудад хариуцлага хүлээлгэжээ

Шүүх нэгэн удирдах албан тушаалтан асан 160 тэрбум рубль төлөхийг мөн шийдвэрлэжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Москвагийн Арбитрын шүүх дампуурсан Гүүгл ХХК-ийн өрийг гаргуулах зорилгоор Гүүглийн гурван гадаад компани, нэг удирдах ажилтан асанд нэмэлт хариуцлага хүлээлгэсэн гэж Интерфакс агентлаг мэдээлэв.

Шүүх хариуцлагын хэмжээг тогтоох ажиллагааг түр зогсоосон бөгөөд өөр хоёр удирдах ажилтан асанд холбогдох хэсгийг хангаагүй аж. Мөн өөр нэг удирдах ажилтан асан 160 тэрбум рублийн хохирол төлөх ёстой гэж шийдвэрлэжээ.

Гадаадын компаниудын төлөөлөгчид хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тэд Оросын салбарыг хянаж байгаагүй гэж маргаж байсан юм.

Гүүгл ХХК 2022 оны 6 дугаар сард дампуурлын өргөдөл гаргасан бөгөөд шүүх 2023 оны 10 дугаар сарын 18-нд түүнийг дампуурсан гэж зарласан байна. Тэр үед 861 зээлдүүлэгчийн ойролцоогоор 53.6 тэрбум рублийн нэхэмжлэл бүртгэгдсэн байв.

Бусад мэдээ