Вэнс Трампыг Ирантай гэрээ байгуулахыг хэдэн сарын турш ятгаж байсан гэж Аксиос мэдээлжээ
Дэд ерөнхийлөгч мөргөлдөөн завсрын сонгуульд Бүгд найрамдахчуудыг ялагдуулж магадгүйг эрт анхааруулж байсан аж.

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс ерөнхийлөгч Дональд Трампыг Ирантай гэрээ байгуулахыг хэдэн сарын турш ятгаж байсан гэж Интерфакс агентлаг Аксиос сайтыг иш татан мэдээлэв.
Эх сурвалжуудын мэдээлснээр Вэнс дайныг дуусгах гэрээ байгуулахыг зөвлөсөн бүлгийг тэргүүлж, Израилийн Ерөнхий сайд Бенямин Нетаньяхуг Ираны асуудлаар бүх зүйлд эндүүрч байна гэж шүүмжилжээ.
Өндөр албан тушаалтнуудын дийлэнх нь Вэнстэй санал нэг байсан бөгөөд гол зөвлөхүүд Израилийн сонгуулийн өмнө Нетаньяхуг дэмжихгүй байхыг Трампад зөвлөсөн байна.
Трамп нэг удаа Конгрессын сонгуулийн өмнө Иран руу цохилтоо сэргээхийг нухацтай бодож, Нетаньяху ч түүнийг үүнд ятгаж байсан ч хүлээхээр шийдсэн аж. Вэнс мөргөлдөөн иргэдэд таалагдахгүй бөгөөд намыг ялагдалд хүргэж магадгүйг анхнаасаа анхааруулж байжээ.
Вэнс 11 дүгээр сарын 4-нд Ираны мөргөлдөөнийг сонгуулийн ялагдлын шалтгаан гэж нэрлэсэн юм. Ардчилсан нам 11 дүгээр сарын 3-ны сонгуулиар Конгрессын хоёр танхимд олонх болсон.


