Францад хулгайлагдсан Пикассогийн зургаан сийлбэр зургийг олжээ
Жандармери хэрэгт холбогдуулан долоон хүн баривчилж, 100,000 еврогоос илүү үнэтэй бүтээлүүдийг эзэнд нь буцаажээ.

Францын жандармери 10 дугаар сарын эхээр өмнөд Францын нэгэн ресторанаас хулгайлагдсан Пабло Пикассогийн зургаан эх сийлбэр зургийг олсон гэж Ведомости сонин мэдээлэв.
Хулгай 10 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнө Мужен хотод болжээ. Маск, бээлий өмссөн хоёр эрэгтэй ресторанд нэвтэрч, зургуудыг хананаас авсан бол өөр нэг хүн ойролцоо машинд хүлээж байсан аж.
Мөрдөн шалгалт ойролцоогоор нэг сар үргэлжилсэн бөгөөд сэжигтнүүдийн зарим нь зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоотой гэж жандармери мэдэгджээ.
Баривчилгаа 11 дүгээр сарын 3-нд хэд хэдэн суурин газарт явагдсан юм. Бүх зураг гэмтэлгүй олдож, эзэндээ буцаж очжээ.
Францад 6 дугаар сарын 20-нд мөн Шампиньи-сюр-Марн хотод хар тамхины наймаанд сэжиглэгдсэн хүмүүсийн гэрт нэгжлэг хийхдээ Пикассогийн өөр нэг хулгайлагдсан зургийг олсон байна. Түүний үнэ хэдэн арван сая евро гэж тооцогдсон юм.


