Дэлхий

ОХУ-ын Тээврийн яам хүргэлтийн ажилтнуудыг явган замаар явахыг хориглох санал дэвшүүлжээ

Цахилгаан скутертэй холбоотой ослоор 2025 онд 68 хүн амиа алджээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

ОХУ-ын Тээврийн яам цахилгаан скутер, дугуй, цахилгаан велобайк зэрэг хувийн хөдөлгөөний хэрэгслийн зохицуулалтыг чангалах замын хөдөлгөөний дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөл бэлтгэжээ гэж Интерфакс агентлаг мэдээлэв.

Төслийг 11 дүгээр сарын 20 хүртэл олон нийтээр хэлэлцүүлэх юм. Нэмэлт өөрчлөлтөөр хүргэлтийн ажилтнууд явган замаар явах, цахилгаан скутерт хоёр хүн суухыг хориглох аж.

Хурд нь цагт 25 км хүртэл, чадал нь 0.1-ээс 0.25 кВт-ын төхөөрөмжийг хувийн хөдөлгөөний хэрэгсэлд хамааруулах санал гаргажээ. Цагт 25 км-ээс дээш, чадал нь 0.25-аас 4 кВт-ын техник мопедын ангилалд орж, зорчих хэсгээр явах ёстой болох юм.

Олон хүн цуглардаг газарт хөдөлгөөнийг хориглож, бүс нутгууд сургуулийн орчим, нарийн явган зам дээр хязгаарлах шинэ тэмдэг ашиглах боломжтой болно.

Нийтийн замд хувийн хөдөлгөөний хэрэгслийг зөвхөн 16 наснаас эхлэн жолоодох боломжтой болох юм.

Дүрмэнд заагаагүй питбайкийг нийтийн замаас хасах боловч ой, хээр, хаалттай хувийн газар, тусгай талбайд ашиглахыг хориглохгүй аж.

Тайлбар бичигт дурдсанаар, 2025 онд ОХУ-д ийм 3,275 осол бүртгэгдсэн нь өмнөх оноос 25 хувиар бага байна. Ослын улмаас 68 хүн амиа алдаж, энэ нь 26 хувиар өссөн бол 3,389 хүн гэмтэж, 26 хувиар буурчээ.

Бусад мэдээ