Олон мянган Европын цэрэг Украинд байрших бэлтгэлийн сургуулилтыг Польшид хийнэ
Хүчний эцсийн бүрэлдэхүүн тодорхойгүй хэвээр, Орос цэрэг байрлуулахыг эсэргүүцсээр байна.

Их Британи, Франц тэргүүтэй 12 Европын орны 2800 орчим цэрэг энэ сард Польшид сургуулилт хийж, энхийн хэлэлцээр байгуулагдвал Украинд байрших олон үндэстний хүчний бэлэн байдлыг шалгах юм гэж Би Би Си мэдээлэв.
«Энэ бол таамаглалын төлөвлөгөө биш, байлдааны ажиллагаа зогсмогц Украинд туслахад бэлэн бодит хүч юм» гэж Их Британийн Батлан хамгаалахын сайд Уэс Стритинг хэлжээ.
Коалиция нэртэй сургуулилт 11 дүгээр сарын 9-22-нд болж, цэргийг шилжүүлэх, хамгаалах, хангах зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог шалгах аж.
Их Британи 300 цэрэг, хоёр Тайфун сөнөөгч онгоц илгээх юм. Сөнөөгч онгоцууд Украины агаарын орон зай нээгдсэний дараа иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах дасгал хийнэ.
Турк тэнгисийн хэсгийг удирдаж, Хар тэнгисийг минаас цэвэрлэж, худалдааны тээвэрлэлтийг сэргээхийг зорьж байна.
Украинд илгээсэн цэргүүд довтолгоонд оролцохгүй, энхийг сахиулахгүй, НАТО-гийн командлалд орохгүй, фронтын шугамд байрлахгүй гэж барууны албан тушаалтнууд хэлсэн байна.
АНУ төлөвлөгөөний хэлэлцүүлэгт оролцсон ч номлолд оролцохгүй юм. Владимир Путин өнгөрсөн жил ийм цэргүүд хууль ёсны бай болно гэж мэдэгдсэн билээ.
Албан тушаалтнууд хүчний эцсийн бүрэлдэхүүнийг хараахан хэлж чадахгүй байгаа бөгөөд Орос дайныг зогсоох бэлэн байдлын шинж тэмдэг үзүүлээгүй байна.


