Дэлхий

Оманы төрийн дууллыг доромжилбол гурван жил хүртэл хорих ял оноохоор болжээ

Султаны зарлигаар төрийн дууллыг доромжлох ял төрийн далбааг доромжлох ялтай ижил болжээ.

The NationalThe National1 мин унших

Зураг: The National

Оманы төрийн дууллыг доромжилсон хүн Султан Хайсамын гаргасан зарлигаар гурван жил хүртэл хорих ял авч болох болсон гэж Зе Нэшнл сонин мэдээлжээ.

Ням гарагт нийтлэгдсэн зарлиг дууллыг үгээр, бичгээр, дохио зангаагаар, гажуудуулах эсвэл үзэн ядалт, жигшил илэрхийлсэн бусад үйлдлээр гутаасан хэнд ч хамаарна.

Гэм буруутай нь тогтоогдсон хүнд гурван сараас гурван жил хүртэл хорих ял оноох юм. Зарлигт ийм шийдвэр гаргасан шалтгааныг дурдаагүй байна.

Бусад хэд хэдэн орон ижил хууль баталсан байна. Франц 2003 онд төрийн дууллаа шүгэлдсэн хүнийг торгох хууль баталж, Хонконг 2020 онд Хятадын төрийн дууллыг доромжилбол гурван жил хүртэл хорих ял оноохоор болсон юм.

Оманы төрийн дууллыг 1932 онд зохиож, 1970 онд Султан Кабус засгийн эрхэнд гарсны дараа, мөн 2020 онд Султан Хайсам түүнийг залгамжлахад дахин бичжээ.

Бусад мэдээ