Өмнөд Африкийн талхчин тивийн анхны талхны сомелье болов
Рикардо Славерс Францын гугенотуудын үеэс үлдсэн уламжлалт талхыг шинэчилжээ.

Өмнөд Африкийн Ла Мотт дарсны аж ахуйн 42 настай талхчин Рикардо Славерс Африкийн анхны албан ёсны талхны сомелье болжээ гэж Африканьюс телевиз мэдээлэв.
Германы Вайнхайм хотын Үндэсний талхчдын академи түүнд уламжлалт Мосболлетжи талхны шинэ жорын дипломын ажлын төлөө энэ цолыг олгосон байна.
Мосболлетжи бол гурил, исгэсэн усан үзмийн шүүс, анис эсвэл фенхелийн үрээр хийдэг чихэрлэг амттай талх юм. 1688 онд Кейпийн Франсхук хөндийд суурьшсан Францын гугенотууд анх авчирсан аж.
«Африкийн анхны талхны сомелье болсондоо баяртай байна, учир нь үүнд маш их хүч хөдөлмөр зарцуулсан» гэж Славерс хэлжээ.
Талхыг зөвхөн усан үзмийн хураалтын улиралд хийдэг бөгөөд исгэлт бусад талхнаас удаан үргэлжилдэг. Зуух хэт халуун бол хатуурч, хэт хүйтэн бол чийгтэй гардаг байна.
Өдөрт цөөн ширхэг гардаг тул хүмүүс дараалалд зогсдог аж. Ихэнх нь талхыг зөвхөн цөцгийн тосоор идэхийг илүүд үздэг юм.
/file/attachments/orphans/weatherforecastelections-Jamie5_168257.jpg)
/file/attachments/orphans/Kyran-KayzelForbes1_143535.jpg)
/file/attachments/orphans/Lerato-SAHRCReport-WaterMain_468724.jpeg)
