ОПЕК 2026 оны дэлхийн нефтийн эрэлтийн өсөлтийн таамгаа хоногт 180 мянган баррель хэвээр үлдээжээ

Дэлхийн нефтийн эрэлт 2026 онд хоногт 180 мянган баррелиар өсч, 105.72 сая баррельд хүрнэ гэж ОПЕК сар тутмын тайландаа дурджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.
Энэ үнэлгээ 10 дугаар сарын тайланд дурдсантай ижил байна. ОПЕК-ийн 2025-2027 оны эрэлтийн таамаг өөрчлөгдөөгүй бөгөөд 2025 онд 105.54 сая, 2027 онд 108.28 сая баррель байх юм.
ЭЗХАХБ-ын орнуудын нефтийн эрэлт 2026 онд хоногт 230 мянган баррелиар буурч 46.1 сая баррель болох бол 2027 онд 540 мянган баррелиар өсч 46.64 сая баррельд хүрч магадгүй гэж ОПЕК үзэж байна.
ЭЗХАХБ-д үл хамаарах орнуудын эрэлт энэ онд 410 мянган баррелиар өсч 59.62 сая, ирэх онд 2.01 сая баррелиар өсч 61.63 сая баррельд хүрч болзошгүй юм.
Урьдчилсан мэдээгээр, 9 дүгээр сард ЭЗХАХБ-ын орнуудын арилжааны нефтийн нөөц өмнөх сараас 14.6 сая баррелиар буурч, 2.811 тэрбум баррель болсон нь өмнөх оны мөн үеэс 57.3 сая баррелиар бага байна.



