Орос шинэ үеийн сансрын хөлгийн иж бүрэн туршилтад шилжжээ
Шинэ хөлгийг Сарыг тойрох нислэг, астероид руу илгээх экспедицэд зориулан бүтээж байна.

Оросын шинэ үеийн тээврийн сансрын хөлөг бие даасан иж бүрэн туршилтын шатанд шилжиж, нислэгийн шалгалтад бэлтгэж байна гэж Ведомости сонин мэдээлэв.
Энэ тухай сансрын нисгэгч-туршигч Марк Серов ТАСС агентлагт хэлжээ. Одоо хөлгийн загвар, туршилтын төхөөрөмжүүдийг угсарч байгаа бөгөөд Серов хамт олонтойгоо экипажийн ажил, хүн техникийн харилцан ажиллагаа, ажлын байрны зохион байгуулалтыг боловсруулж байна.
Ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа ч тодорхой үзүүлэлтэд хүрэх хүртэл үр дүнг олон нийтэд ил болгохгүй гэж тэрбээр хэлсэн байна.
Хөлөг экспедицийн нислэг, хоёр дахь сансрын хурдаар нисэхэд зориулагдсан юм. Түүнийг Сарны хөтөлбөрт бэлтгэх хүрээнд, тэр дундаа Сарыг тойрох болон астероид руу чиглэсэн экспедицэд зориулан бүтээсэн аж.
Хөлөг Дэлхийн тойрог замын нислэгт голчлон зориулагдаагүй ч нислэгийн туршилтыг яг энэ тойрог замд хийхээр төлөвлөжээ.


