Дэлхий

Европын сур харвааны холбоо оросын тамирчдад тавьсан хязгаарлалтаа цуцлахаар болжээ

Олон улсын спортын байгууллагууд сүүлийн саруудад Оросын эсрэг хязгаарлалтаа зөөлрүүлж байна.

Медуза1 мин унших

Зураг: Медуза

Европын сур харвааны холбоо 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс Оросын холбоо, тамирчид, баг, албан тушаалтнуудад тавьсан хязгаарлалтыг цуцлахаар шийдсэн гэж Медуза сайт мэдээлэв.

Шийдвэрийг 10 дугаар сарын сүүлээр гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар гаргажээ. Тэмцээн зохион байгуулагч орнуудын хууль, шаардлагатай зөрчилдөх ёсгүй гэж холбоо онцолсон байна.

«Холбоо Украины сур харваачдын нийгэмлэг болон үргэлжилж буй дайнд нэрвэгдсэн бүх хүнийг дэмжих амлалтаа хэвээр хадгалж байна» гэж мэдэгдэлд дурджээ.

Спортын арбитрын шүүх 10 дугаар сарын сүүлээр Олон улсын хоккейн холбоог Оросын багийг тэмцээнд оролцуулахыг даалгасан. Үүний дараа Швед, Финланд, Латви, Норвеги, Дани улс Оросын багтай тоглохгүй гэдгээ мэдэгдэж, Канада залуучуудын дэлхийн аваргад оросын хоккейчдыг оруулахгүй гэж амласан байна.

Олон улсын олимпийн хороо 7 дугаар сарын 7-нд Оросын олимпийн хорооны гишүүнчлэлийг түр сэргээсэн юм.

Бусад мэдээ