Дэлхий

Орос, Украины хүний эрхийн төлөөлөгчид эзлэгдсэн Олешки хотод хүмүүнлэгийн тусламж хүргэхээр мордов

Украины ийм түвшний албан тушаалтан Оросын эзэлсэн нутагт анх удаа айлчилж, хот орхихыг хүссэн иргэдийг нүүлгэн гаргахаар зэхэж байна.

Медуза1 мин унших

Зураг: Медуза

Украины хүний эрхийн төлөөлөгч Дмитро Лубинец, Оросын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн төлөөлөгч Яна Лантратова нар Херсон мужийн эзлэгдсэн Олешки хотыг зорьжээ. Энэ тухай Медуза мэдээлэв.

Тэд хүмүүнлэгийн тусламжийн цувааг дагалдаж, хотыг орхихыг хүссэн оршин суугчдыг нүүлгэн гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Лубинец бол Оросын эзэлсэн нутагт айлчилж буй Украины ийм түвшний анхны албан тушаалтан юм.

Украины төлөөлөгчид эхлээд Беларусийн Гомель хотод ирж, тэндээс Оросын Анапа руу нисч, дараа нь газраар эзлэгдсэн хот руу явжээ. Олешкийн иргэдийг мөн энэ замаар Украинд буцаахаар төлөвлөж байна.

Хүний эрхийн төлөөлөгчийн албаныхны тайлбарласнаар, фронтын шугам эсвэл мина тавьсан голыг гатлан Олешкид хүрэх боломжгүй.

Орос, Украин аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд хүмүүнлэгийн ажиллагаанд зориулан Олешкид байлдааныг зогсоохоор тохиролцсон юм. Тохиролцоонд АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп зуучилсан байна.

Мелания Трампын хэвлэлийн албаны мэдээлснээр, ажиллагааг Бүгд найрамдах намыг идэвхтэй дэмждэг баруун консерватив Ньюсмакс телевизийн сэтгүүлчид төвийг сахисан ажиглагчийн хувиар дагалдаж байна.

Бусад мэдээ