Дэлхий

Оросын Аж үйлдвэр, худалдааны яам өрсөлдөх чадварын хөтөлбөрөө сэргээхээр хэлэлцэж байна

Шинэ хөтөлбөр гадаадад Оросын үйлдвэр байгуулахыг мөн дэмжих юм.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Экспортын төслүүдийг дэмжих компанийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийг ирэх оноос шинэчилж сэргээж магадгүй гэж Оросын Аж үйлдвэр, худалдааны яамны газрын дарга Андрей Миронов мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.

«Ирэх оноос бид үүнийг дахин эхлүүлнэ гэж найдаж байна» гэж тэрбээр хэлсэн байна.

Түүний хэлснээр, хөтөлбөр Орост экспортод чиглэсэн үйлдвэр байгуулах, гадаадад үйлдвэр нутагшуулах гэсэн хоёр чиглэлийг дэмжих аж. Санхүүжилт 2035 он хүртэл голчлон хөрөнгө оруулалтад чиглэх юм.

Жишээ нь Египтэд байгуулж буй Оросын аж үйлдвэрийн бүс, Тажикистан дахь аж үйлдвэрийн парк байна.

Компаниуд хөтөлбөрийн дагуу хөнгөлөлттэй зээл авах боломжтой бөгөөд төр эрх бүхий банкуудын алдсан орлогын нэг хэсгийг нөхдөг юм. Зээлийн дээд хэмжээ 30 тэрбум рубль байна.

Бусад мэдээ