Оросын боомтоор дамжсан үр тарианы экспорт 2.2 дахин буурчээ
Египт, Турк зэрэг гол худалдан авагчид руу нийлүүлэлт огцом багасчээ.

ОХУ 2026 оны 7 дугаар сараас 10 дугаар сарын хооронд боомтоор дамжуулан 11.2 сая тонн үр тариа экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 24.2 сая тоннаас 2.2 дахин бага байна гэж Интерфакс агентлаг Оросын үр тарианы холбоог иш татан мэдээлэв.
Холбооны шинжилгээний газрын дарга Елена Тюринагийн хэлснээр, улаан буудайн экспорт 18.8 сая тоннаас 7.8 сая тонн болж 2.4 дахин буурсан аж.
Улаан буудайг 48 оронд нийлүүлсэн бол өмнөх улиралд 61 байв. Египт хамгийн олон авсан ч 2.6 дахин багасгажээ.
Турк рүү экспорт 11.6 дахин буурч 226.5 мянган тонн болсон бол Нигери 28 хувиар нэмэгдүүлж 540 мянган тонн авсан байна.
Новороссийскийн боомтууд 2.7 сая тонноор тэргүүлсэн ч экспорт нь 2.7 дахин буурчээ. Балтийн боомтоор 2.9 сая тонн гарч, бараг 10 дахин өссөн байна.
Европын улаан буудайн үнэ 7 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 14.3 хувиар өсөж тонн нь 271 ам.доллар болсон бол Оросын улаан буудай 6.7 хувиар буурч 200 ам.доллар болжээ.
Үйлдвэрлэгчдийн үнэ 36.7 хувиар буурч тонн нь 9 мянган рубль болсон байна.



