Оросын Холбооны аюулгүй байдлын алба крипто солилцооны мэдээлэлд өдөр шөнөгүй нэвтэрнэ
Зах зээлийн оролцогчид мэдээллийг зөвхөн хүсэлтээр өгөхийг санал болгосон ч Төв банк татгалзжээ.
Оросын Холбооны аюулгүй байдлын алба 2027 оны 3 дугаар сараас крипто солилцооны газруудын үйлчлүүлэгчдийн хувийн мэдээлэлд өдөр шөнөгүй нэвтрэх эрхтэй болно гэж Медуза сайт мэдээлэв.
Энэ тухай Төв банкны нийтэлсэн баримт бичигт дурдсан бөгөөд үүнд Роскомсвобода төслийн үүсгэн байгуулагчдын нэг Саркис Дарбинян анхаарал хандуулжээ.
«Таны хувийн хуудсанд (оператор эсвэл үйлчлүүлэгч эсэхээс үл хамааран) таны хос түлхүүртэй нөхөр майор хамт сууж буй оросын криптогийн энэ шинэ сайхан ертөнцөд хэн хамгийн түрүүнд орохыг хүсэх нь одоогоор ойлгомжгүй байна» гэж Дарбинян хэлсэн байна.
Зах зээлд оролцогчид, банкууд, салбарын холбоод мэдээллийг зөвхөн хүсэлтээр өгөх, тандалтын системээр хаалттай түлхүүрт нэвтрэхийг хориглох санал гаргажээ. Төв банк уг хандлагыг тусгай албатай тохирсон гэж татгалзсан аж.
Тусгай алба үйлчлүүлэгчийн овог нэр, паспорт, татварын дугаар, утас, цахим шуудан, гүйлгээ, банкны мэдээлэл, дансны дугаар, хэтэвчний хаяг, интернэт хаяг, нэвтэрсэн цаг, мөн солилцооны газартай бичсэн захидлыг авах юм.
Систем нэвтрүүлэх нь тоног төхөөрөмж, холболт, засвар үйлчилгээнд асар их зардал шаардана гэж Дарбинян тэмдэглэжээ. Жижиг солилцооны газруудад хөнгөвчилсөн горим тогтоогоогүй, компаниудын групп нэг цэгт холбогдож чадахгүй аж.



