Дэлхий

Оросын төрийн байгууллагууд нисгэгчгүй онгоцноос хамгаалахад 17 тэрбум рубль зарцуулжээ

Цахилгаан, дулаан, ус хангамжийн дэд бүтцийг хамгаалах нь Оросын эрх баригчдын тэргүүлэх чиглэл болжээ.

Медуза1 мин унших

Зураг: Медуза

Оросын аж ахуйн нэгжүүд том дайн эхэлснээс хойш нисгэгчгүй онгоцноос хамгаалахад нийт 17 тэрбум рубль зарцуулсныг «Новая газета Европа» сонин төрийн худалдан авалтын мэдээллийг шинжлэн тогтоожээ. Энэ тухай Медуза сайт мэдээлэв.

Нисгэгчгүй онгоцноос хамгаалах системийн хамгийн том худалдан авагч нь тус улсын цахилгаан дамжуулах шугамыг хариуцдаг төрийн өмчит «Россети» компани бөгөөд охин компаниудынхаа хамт гурван тэрбум гаруй рубль зарцуулжээ. Хоёрдугаарт Москвагийн ус суваг 1.7 тэрбум рубль, гуравдугаарт эрчим хүчний «Интер РАО» компани 1.3 тэрбум рубль зарцуулсан байна.

Эрх баригчид иргэний нисэх буудлуудыг нисгэгчгүй онгоцноос хамгаалахад онцгой анхаарч байгаа бөгөөд Шереметьево нисэх буудал, Агаарын хөдөлгөөний удирдлагын төрийн корпораци хамгийн том худалдан авагчдын тоонд орсон аж.

Украинаас хамгийн алслагдсан бүс нутагт ч нисэх буудлуудыг хамгаалахад хэдэн зуун сая рубль зарцуулж байна. Тухайлбал Южно-Сахалинскийн нисэх буудал ойролцоогоор 300 сая рублийн хамгаалах хэрэгсэл худалдан авчээ.

Наймдугаар сарын сүүлээр Оросын Ерөнхийлөгч эзэд нь аюулгүй байдлын заналаас, тэр дундаа Украины нисгэгчгүй онгоцны халдлагаас хамгаалдаггүй чухал дэд бүтцийн байгууламжид түр удирдлага тогтоохыг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсан юм.

Бусад мэдээ