Дэлхий

Оросын Төрийн үйлчилгээний порталаар дугаараа хадгалан оператор солих боломжтой болжээ

Хэрэглэгчид хувийн хуудасны сим картын хэсгээс хүсэлтээ гаргах юм.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Оросын хэрэглэгчид Төрийн үйлчилгээний нэгдсэн порталаар дугаараа хадгалан гар утасны оператороо солих хүсэлт гаргах боломжтой болжээ гэж Интерфакс агентлаг Дижитал хөгжлийн яамыг иш татан мэдээлэв.

Хүсэлт автоматаар шилжүүлсэн дугаарын мэдээллийн сангийн бие даасан оператор руу очиж, нөхцөлийг шалгах юм.

Операторын сайт, салбараар хүсэлт гаргах одоогийн арга хэвээр үлдэх аж.

Үйлчилгээнд Билайн, Мегафон зэрэг дөрвөн том оператор болон бусад компани холбогдсон байна.

Шалгалт амжилттай бол шинэ оператор хэрэглэгчтэй холбогдож, тариф, гэрээ байгуулах аргыг сонгох юм. Дараа нь дугаарыг шилжүүлсэн сим карт олгоно.

Мөн мэдээллийн сангийн операторын сайтаар хүсэлт гаргаж, бүс нутгийн хамрах хүрээ, тарифыг харьцуулж болох аж.

Бусад мэдээ