Севол гатлага онгоцны осолтой холбоотой архив ЮНЕСКО-гийн бүс нутгийн жагсаалтад оржээ
Хохирогчдын гэр бүл, амьд үлдэгсдийн сэргэлтийг баримтжуулсан 235,220 бүртгэлийг хүлээн зөвшөөрчээ.

2014 оны Севол гатлага онгоцны ослыг баримтжуулсан архив, Солонгосын эртний хоолны номууд ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази, Номхон далайн жагсаалтад пүрэв гарагт орсон гэж Кореа Таймс сонин мэдээлэв.
Шийдвэрийг Жакартад болсон хорооны чуулганаар гаргажээ. Севолын архив 235,220 бүртгэлээс бүрддэг аж.
Гатлага онгоц 2014 оны 4 дүгээр сарын 16-нд Жэжү арал руу явж байхдаа живж, 304 зорчигч амиа алдсан юм. Ансан хотын Данвон ахлах сургуулийн аялалд явсан 325 сурагчийн 250 нь амь үрэгджээ.
Архивт тухайн үеийн ангийн хуанли, хохирогчдын гэр бүл, амьд үлдэгсдийн сэргэлтийн баримт бичиг багтсан байна.
Эдгээрийг нэмснээр Өмнөд Солонгос энэ жагсаалтад найман бүртгэлтэй болжээ. Улс орнууд хоёр жил тутам гурван өргөдөл гаргаж болдог.



