Дэлхий

Сөүлийн шүүх Купанг компанийн 315 сая долларын торгуулийг цуцлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ

Мэдээлэл алдагдсан хэрэгт 37 сая гаруй хэрэглэгч өртөж, Сөүл, Вашингтоны хооронд зөрчил үүсгэсэн юм.

The Korea Times1 мин унших

Зураг: The Korea Times

Сөүлийн Захиргааны шүүх цахим худалдааны Купанг компанийн ойролцоогоор 423 тэрбум вон буюу 315 сая долларын торгуулийг цуцлуулах хүсэлтийг пүрэв гарагт хэрэгсэхгүй болгосон гэж Кореа Таймс сонин мэдээлэв.

Хувийн мэдээлэл хамгаалах хороо 37 сая гаруй хэрэглэгчид хамаарах мэдээлэл алдагдсан хэргээр торгуулийг 6 дугаар сард оноосон юм. Хорооны мэдээгээр энэ нь нэг компанид оногдуулсан хамгийн их торгууль аж.

Компани өнгөрсөн оны 11 дүгээр сард хэрэглэгчдийн нэр, утасны дугаар, хүргэлтийн мэдээлэл алдагдсан тухай хоцорч мэдээлсэн байна.

Хуулиар мэдээлэл алдсан компанид жилийн борлуулалтын 3 хувь хүртэлх торгууль ногдуулж болдог.

АНУ-ын зарим албан тушаалтан, хууль тогтоогч Купанг Инк компанийн Солонгос дахь салбарт шударга бус хандсан эсэхэд санаа зовж байсан тул хэрэг хоёр орны хооронд зөрчил үүсгэсэн юм.

Бусад мэдээ