Дэлхий

Сири Ливанаас хууль бусаар нэвтрүүлэх гэсэн 280 кг гашиш, 28 000 ширхэг каптагон хураажээ

Сири мансууруулах бодисын эсрэг тэмцэлд идэвхтэй түнш болсноо өнгөрсөн сард зарласан юм.

The NationalThe National1 мин унших

Зураг: The National

Сирийн аюулгүй байдлын хүчин Ливанаас мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэх гэсэн этгээдүүдтэй зэвсэгт мөргөлдсөний дараа 280 кг гашиш, 28 000 ширхэг каптагон эм хураан авснаа мэдэгдсэнийг Нэшнл сонин мэдээлжээ.

Сирийн хилийн хамгаалах хүчин Дамаскийн хөдөө орон нутгийн Сергая орчимд хууль бус нэвтрүүлэлтийг таслан зогсоосон гэж САНА агентлаг мэдээлсэн. Хууль бус наймаачид хүчний байгууллага руу гал нээж, хариу гал авсны дараа Ливаны нутаг руу зугтсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Ливантай хиллэх Жиср Камар боомтын гаалийнхан чанга яригч дотор нуусан мансууруулах бодисыг илрүүлсэн. 10 дугаар сарын эхээр Жедейдет Ябус боомтоор «Ливанаас ирсэн» хагас сая гаруй каптагон эм хураан авчээ.

Каптагон бол 2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайны үеэр их хэмжээгээр үйлдвэрлэгдэж байсан, амфетаминтай төстэй, хүчтэй донтуулдаг бодис бөгөөд түүний үйлдвэрлэл, худалдаа нь ерөнхийлөгч асан Башар Асадын засгийн газрын санхүүжилтийн чухал эх үүсвэр болж байжээ.

Асад 2024 оны 12 дугаар сард унаснаас хойш Сирийн эрх баригчид олон тэрбум долларын хууль бус мансууруулах бодисын сүлжээг таслан зогсоохоор улс даяар хууль бус үйлдвэрүүдийг хааж, хөрш орнуудтай хил дамнасан хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж байна.

Хоёр орны хилийг бэхжүүлэх оролдлого хийгдэж байгаа ч хүн, бараа, мансууруулах бодисын хууль бус наймаа үргэлжилсээр байна.

Бусад мэдээ