Тесла ирэх онд Сайбертрак пикапын үйлдвэрлэлээ зогсооно гэж Илон Маск мэдэгджээ
Компани робот таксины үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд анхаарах юм.

Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ихээхэн шуугиан тарьсан Сайбертрак цахилгаан пикап хүлээлтийг хангаагүйн дараа компани түүний үйлдвэрлэлийг ирэх онд зогсооно гэж мэдэгдсэнийг Нэшнл сонин мэдээлжээ.
«Тесла Сайберкабын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд Техас дахь Гигафабрикт Сайбертракийн үйлдвэрлэлийг ирэх оны дундуур зогсооно» гэж Маск олон нийтийн сүлжээнд бичжээ.
2019 онд танилцуулагдсан Сайбертракийг хүчирхэг, бат бөх, бүр сум нэвтэрдэггүй пикап хэмээн сурталчилж, Маск жилд 250 000 ширхэг хүртэл борлуулахыг зорьж байгаагаа хэлж байжээ.
Гэвч үйлдвэрлэлийн зардал өсч, үнэ нь анх зарласнаасаа ихээхэн өндөр болсон, гадаад төрх нь маргаан дагуулсан, аюулгүй байдлын асуудал, хэрэглэгчдийн сонирхол бага зэрэг шалтгаанаар борлуулалт хүлээлтэд хүрсэнгүй. Салбарын тооцоогоор Тесла дээд тал нь 50 000 Сайбертрак борлуулжээ.
Тесла өнгөрсөн сард шинэ үеийн Родстер загвараа танилцуулсан бөгөөд түүний үйлдвэрлэл 2028 онд эхлэх юм.



