Трампын амьдардаг Палм-Бич тойрог ардчилагчид руу эрс хандав
Флорида муж бүхэлдээ бүгд найрамдах намын гарт хэвээр үлджээ.

Ерөнхийлөгч Дональд Трампын Мар-а-Лаго эдлэн байрладаг Палм-Бич тойрог Мягмар гарагийн сонгуулиар ардчилагчид руу эрс хандсан гэж Ньюсвик сэтгүүл мэдээлэв.
Саналын 95 хувиас илүүг тоолоход Сенатын ардчилагч нэр дэвшигч Энжи Никсон тойрогт 10 оноогоор, Засаг даргын нэр дэвшигч Дэвид Жолли 12 оноогоор тэргүүлж байв.
Трамп 2024 онд энэ тойрогт 0.74 оноогоор ялагдсан бол Жо Байден дөрвөн жилийн өмнө 13 орчим оноогоор ялсан юм.
«Дональд Трампын хөршүүд маш тодорхой дохио өгчээ» гэж Ардчилсан намын Үндэсний хорооны дарга Кен Мартин 3 дугаар сард нөхөн сонгуулийн дараа хэлж байв. Тэр үед ардчилагч Эмили Грегори Мар-а-Лагог хамарсан мужийн тойргийг булаасан юм.
Гэхдээ Засаг даргын сонгуульд Трампын дэмжсэн бүгд найрамдах намын Дональдс 50 хувийн санал авч, 48.7 хувь авсан Жоллиг ялжээ. Тэрбээр Флоридагийн анхны хар арьст Засаг дарга болж, бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Рон ДеСантисыг залгамжилна.
Сенатын нөхөн сонгуульд Эшли Муди 51 орчим хувийн саналаар Никсоныг ялсан байна. Тэрбээр Марко Рубиогийн үлдсэн хоёр жилийг хашиж, суудал 2028 онд дахин сонгуульд орно.
Төлөөлөгчдийн танхимын шинэ 25 дугаар тойрогт ардчилагч Жаред Московиц Трампын дэмжсэн Сингерийг ялсан юм.
Завсрын сонгуульд сонгогч цөөн оролцдог. Палм-Бич тойрогт Сенатын сонгуулийн 558 мянга орчим санал тоологдсон бол 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд 738,500 орчим санал өгч байв.



