Виржиниагийн сонгогчид үр хөндөх эрхийг мужийн үндсэн хуульд тусгахыг дэмжив
Жирэмсний сүүлийн гурван сард хийх үр хөндөлтийн шаардлага зөөлрөх аж.

Виржиниа мужийн сонгогчид Мягмар гарагт үр хөндөх эрхийг үндсэн хуульдаа оруулах нэмэлт өөрчлөлтийг баталжээ гэж Вашингтон Экзаминер сонин мэдээлэв.
Саналын 63 орчим хувийг тоолоход 60.7 хувь нь дэмжиж, 39.3 хувь нь эсэргүүцсэн байна.
Одоогийн хуулиар жирэмсний сүүлийн гурван сард үр хөндөхөд нэмэлт хоёр эмчийн зөвшөөрөл шаардлагатай. Тэд жирэмслэлт үргэлжилбэл эмэгтэй нас барах, эсвэл эрүүл мэнд нь нөхөж баршгүй хохирол амсах магадлалтайг нотлох ёстой. Шинэ заалтаар нэг эмчийн мэргэжлийн дүгнэлт хангалттай болно.
Энэ муж АНУ-ын зүүн өмнөд хэсэгт үр хөндөлтөд хамгийн зөөлөн хандаж, жирэмсний 28 дахь долоо хоног хүртэл зөвшөөрдөг юм.
Өргөн утгатай заалт нь эмнэлгийн аюулгүй байдлын хуулиудыг шүүхээр хүчингүй болгоход хүргэнэ гэж эсэргүүцэгчид үзэж байна.
Сонгуулийн дүнг баталгаажуулахыг түр зогсоох хүсэлтийг шүүх 11 дүгээр сарын 13-нд хэлэлцэнэ.
Үр хөндөлтийг дэмждэг Гуттмахерийн хүрээлэнгийн тоогоор, 2025 онд Виржиниад бараг 40 мянган үр хөндөлт хийснээс 8,400 орчим нь бусад мужийн оршин суугчид байжээ. 21 долоо хоногоос хойшхи тохиолдол АНУ-ын жилийн 1.1 сая үр хөндөлтийн 1 орчим хувийг эзэлдэг.



