Цагаан ордон Ираны талаарх дараагийн алхмаа шийдэж чадахгүй байна гэж Уолл Стрит Жорнал бичив
Зарим нь шинэ цохилт, зарим нь дайныг зогсоохыг дэмжиж байна.

Бүгд найрамдах нам сонгуульд ялагдсаны дараа Цагаан ордон Ираны талаар байр сууриа тодорхойлж чадахгүй байна гэж Уолл Стрит Жорнал сонин эх сурвалжийн үгээр бичсэнийг РИА Новости агентлаг мэдээлэв.
Сонины мэдээллээр зарим албан тушаалтан бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө энх тайванд хүрэхийн тулд шинэ цохилт өгөхийг Дональд Трампад шахаж байгаа аж.
Бусад нь Трамп алдагдлаа хүлээн зөвшөөрч, цэргийн ажиллагаагаа зогсоох ёстой гэж үзэж байна.
Сенатын ардчилагчдын удирдагч Чак Шумер сонгуулийн дараа мөргөлдөөнийг зогсоохоо амласан юм.
Иран 9 дүгээр сарын сүүлээр Ормузын хоолойг нээх долоо хоногийн төлөвлөгөө санал болгосныг Трамп няцаасан байна. Гадаад хэргийн сайд Аббас Аракчи энэ хугацааг хоёр хоног болгож багасгасан гэж хэлсэн аж.



